Календарь

May 2012 June 2012
Ня Да Мя Лх Пү Ба Бя
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
Вэб сайтад тавтай морилно уу!
Захирлын мэндчилгээ Print
Мягмар, 12 Аравдугаар сар 2010 18:10

Манай сургууль нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 10-р сарын 20-ний 535-р тогтоолоор санхүүгийн техниккумын хуучин байрны ойролцоо байсан 2 давхар байшинг ашиглан “Бүрэн бус 21-р дунд сургууль” нэртэйгээр бага ангийн 8, дунд ангийн 8 бүлэг нийт 16 бүлэг, 17 багш, 595 сурагч, 8 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Тэр цагаас хойш 50 гаруй жилийн хугацаанд 7-р ангийг 8 удаа, 8-р ангийг 34 удаа, 10-р ангийг 48 удаа, 11-р ангийг 4 удаа төгсгөсөн.
Манай сургуулийн онцлог, давуу тал нь :
  • 1962 онд хөдөлмөр политехникийн үйлдвэрлэлийн сургалттай 10 жилийн   сургууль
  • 1988-1989 оны хичээлийн жилээс спортын гимнастикийн мэргэжлийн сургалттай 1-р ангийг
  • 1997 оноос математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг
  • 2003 оноос ЭМШУИС-тай хамтран байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангийг тус тус нээж амжилттай хичээллүүлж байна.
 
Хөл бөмбөгийн тэмцээнд МӨНГӨН медаль хүртлээ Print
Мягмар, 11 Аравдугаар сар 2011 15:20

 

БЗД-ийн ЕБС-иудын  "Хөл бөмбөгийн цомын аварга" шалгаруулах тэмцээн 2011-10-10 өдөр 97-р сургуулийн ногоон талбайд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 20 сургуулийн 80 гаруй баг оролцсоноос  манай сургуулийн Лхагвацэрэн багшийн удирдлага дор эрэгтэй 13 нас, 15 нас,17 нас, охидын 15 доош насны нийт 4 багш оролцож 17 насны хөвгүүд "Мөнгөн" медаль хүртлээ.

Дэлгэрэнгүй...
 
Математикийн "Улз-20" олимпиадад амжилттай оролцлоо Print
Даваа, 10 Аравдугаар сар 2011 15:04

"Улз-20" Математикийн олимпиад 2011-09-23 өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд болж өндөрлөлөө. Энэ олимпиад нь зүүн бүсийн болон Оросын холбооны улсын Агинский район, Өвөр монголын өөртөө засах орны Шинэхээн, тосгоны сурагчдид оролцдог олон улсын чанартай олимпиад 20 жилдээ явагдаж байгаа билээ.

Дэлгэрэнгүй...
 
Бид ахмадаасаа суралцъя Print
Даваа, 03 Аравдугаар сар 2011 18:38


Бага ангийн заах аргын нэгдлээс санаачлан олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Бид ахмадаасаа суралцъя” сэдэвт өдөрлөгийг 2011 оны 09 сарын 30-нд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд анги бүр ахмад настныг урин, тэдний сургаал гийг сонсож, баяр талархалааа илэрхийллээ.

 

 

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараа > Төгсгөл >>

Page 1 of 2

Mobi Тэмүүлэл

Санал асуулга

Бид сургуулийнхаа юуг өөрчлөн сайжруулах хэрэгтэй вэ?
 
yahoo